СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батцэцэг: Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр Монгол иргэдийг визгүй зорчуулах санал тавина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна.

Мөн БНСУ руу олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

Солонгос бидний аврал бишээ, эх орондоо сайхан амьдрах боломжийг түргэн бий болгох нь чухал. Монголчууд харийн нутагт ажил хийх гэж биш, жуулчлалаар очдог болох хэрэгтэй.

иргэн
1 жилийн өмнө
59.153.113.52

Эх орндоо ахиухан амьдралд хүрхээр цалинтай ажлын байр бий болход анхаарах. Гадаадад ч ажиллах нь буруу биш. Жишээлбэл Солонгост ажиллаж байсан залуучууд Монголдоо ирээд оймс үйлдвэрлэх зэрэг юм сураад ирж байна шүү дээ. Монгол улсын гадаад бодлог зөв тууштай байГААД БАЯРТАЙ БАЙНА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.