СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ерөнхийлөгч тус хуулийг батлахдаа иргэд олон нийтийн оролцоог хангаагүй гэж үзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар болон Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал мэдээлэл хийв.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

-УИХ-аас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан.

УИХ-ын дарга эдгээр хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг ирүүлсний дараа Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Энэ хүрээнд нэр бүхий хуулиудад дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байгаа.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь . Мөн Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8-р зүйлийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн.

Энэ зөрчил нь гэж үзэж байна.  

Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчид энэ хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хүлээн авсан өдрөөс хойш таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хоёр сарын 1-ний өдөр хориг тавих хугацаа дуусаж байгаа. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар уг хуулиудыг зохицуулсан байна. Иймд тус "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд бүхэлд нь хориг тавьсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар Бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-нээс тус хууль хэрэгжихгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.