СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Дүүрэг өнгө үзэмжтэй байвал нийслэл өнгө үзэмжтэй байна. Иймд дүүргүүд дэх тохижилтыг эрчимжүүлж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, ажлын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй” гэдгийг онцлов.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сараас эхлэн зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг буулгах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, халиа тошин үүсэх зэрэг асуудалд дэмжлэг авч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Харин тус дүүргийн хороодын хувьд ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд УБЗАА-ны зүгээс холбогдох удирдлагуудын асуултад хариулж, цаашид уялдаа холбоогоо сайжруулан, өгсөн хүсэлтийг хүлээн авч, бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.