СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Иргэд “FT GROUP” аппликейшнд 600 мянгаас 150 сая төгрөг алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“FT GROUP”, “FAMILYMART”, “WAYFAIR” гэх нэршлээр иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй:

-Цахим орчинд “FT GROUP”, “FAMILYMART”, “WAYFAIR” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20 мянган ам.долларын барьцаа байршуулж, залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Одоогоор нийт хэчнээн иргэн залилуулсан талаарх тоон мэдээлэл тодорхойгүй байна.

Цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргаж буй иргэдийн хохирлын хэмжээнээс авч үзэхэд 600 мянгаас 150 сая төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг тухайн программууд руу оруулаад алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Эдгээр аппликейшнууд 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. “FT group” аппликейшн нь Орос, Герман зэрэг улсуудад салбараа байгуулж, 2022 оны 03 дугаар сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэлтэй байна.

Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржүүдээр дамжуулж таталтаа хийдэг Крипто зах зээлийн нэг хэлбэр юм.

Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаах хэлтэс дээр 70 гаруй хохирогч ирж өргөдөл өгсөн. Дээрх гурван төрлийн программ руу дахин санхүүгийн гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.47

Хаана очиж гомдол гаргах уу

Сарантуяа
1 жилийн өмнө
203.91.115.54

Way Fair app ороод 3500000 алдсан.

мал пизда нар хохинэээ
1 жилийн өмнө
45.117.35.154

мал пизда нар хохинэээ

Zochin
1 жилийн өмнө
183.81.170.130

Haana ochij gomdol gargah ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.