АН-ын ҮБХ-ны гишүүд АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн материалыг УДШ-д өглөө. Энэ үеэр АН-ын гишүүн, физикч, доктор Н.Тэгшбаяр байр сууриа ийн илэрхийлсэн юм.
АН-ын гишүүн, физикч Н.Тэгшбаяр:
-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тухайн дарга огцорно гэсэн дүрэмтэй. Ингээд үзвэл С.Эрдэнэ нэг биш хоёр удаа огцорчихсон, АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээд. АН-ын эв нэгдлийн эсрэг мэдэгдэл хийж байгаа бол алсуураа улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй зүйл хийж байна гэсэн үг.
Урьд нь хүн амины хэрэгт холбогдож байсан, эрүүгийн гэмт хэрэгтэн шүү дээ. Ийм хүнийг АН-ын дарга байлгаснаар 10-20 жилийн дараа Ардчилсан намд сөрөг зүйлийг авчирч байна. Тийм учраас олонх болсон эрх баригчдад хазаар хэрэгтэй байна.
Хуульт нийгэмд амьдарч байгаа бол Л.Гантөмөрийг бүртгэх ёстой. Дээд шүүх бол намыг шүүгч биш. Хэрэв бүртгэхгүй бол хуулийн дагуу ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Эрдэнэ нь энэ ертөнцид баймааргүй бузар амьтан