СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-27

С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө гарсан. Хэргийн эзэн нь илрэлгүй 25 дахь жилийнхээ босгыг давлаа.

“...Илрэлгүй” гэсний учир нь “...С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад л ар гэрийнхэн нь ч “...Үндэслэлгүй” гэсэн мэдэгдлийг гаргаж байсан юм. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд “...Зохион байгуулалттай аллагад өртөн амь насаа алдсан С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлөн доорх мэдэгдлийг хийж байна.

Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна. Хохирогч С.Оюун” гэсэн байв. 

Тэгвэл
. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар, уг хэргийг хүчээр хүлээлгэсэн нь тогтоогдсон гэсэн үг. Прокурорууд уг саналтай танилцаж байгаа аж. 

Тэгвэл мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг улс төр рүү чиглэж мэдэхээр байгаа юм байна. Тодруулбал, тухайн үед Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Зориг нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нөлөө бүхий улстөрчидтэй байр суурийн зөрчилтэй байсан гэдэг. Мөн тэрбээр дараагийн Ерөнхий сайдад албан бусаар яригдаж байжээ. 

Ер нь бол байдаг.
2019 оны хавар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал босч ирж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан их байсан. УИХ ч 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг Түр хороо байгуулж байв. Тэр үеэр АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гэж харддаг. Өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулиан дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч, захиалагчгүйгээр замхарчих вий” гэж байв. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.9.40.153

Угаасаа л тухайн үеийн 2 намын томчуул гэгдэх хулгайчдын хийсэн хэрэг..ялангуяа Элбэгдоржийг ухаж чадвал

зочин
1 жилийн өмнө
66.181.160.20

хурц эрдэнэбат 2 т уншуул

Zochin
1 жилийн өмнө
66.181.160.98

Ene hun amid bsan bol Mongol oron maani iim bolohgui bsan. Nileed l hugjchihsun bh bsan. Suuliin 30 jil bol ogt hugjsungui, udirdagchid ni l uursduu haga bayajsan.

Булган
1 жилийн өмнө
66.181.176.217

2 намын хулгайчид нийсэн биз дээ.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.5

Одоо ингээд 25 жил өнгөрсний дараа байдлыг харахад бол С. Зориг амьд үлдэх ямар ч шансгүй байжээ. Яагаад гэж үү? Олон юм ил болов. Жишээлбэл, Женког Оросын тавиул гэж хужаа гаралтангууд боорлохыг харав. Ерөөсөө хужаа нар Оросыг бүр яснаасаа үзэн яддаг ажээ. Хуланг баривчилсан нь бас л Оросын талын, Женкогийн хүн гэдэг үүднээс л шалтгаалсан. Хужаа сайд Энх-Амгалан орос сургуулийн захирлыг алба ажлаас нь зайлуулж шүүхэд шилжүүлсэн нь Орос-Монголын харилцаа руу дайрсан далд довтолгоо юм. Хужаа ирлийзүүд эрт орой хэзээ нэгэн цагт С. Зориг руу угаасаа дайрах л бсан. Тэр нь 98 онд л болсон хэрэг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.