Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл өгч байна. Тодруулбал, хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслөө нэгтгэж, эрх бүхий субъектүүдэд танилцуулахад бэлэн болжээ.
Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг:
-Дөрвөн нам нэгдэж, сүүлийн арван жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болголоо. Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр төслөө Ерөнхий сайдад гардуулж өгсөн.
1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн үеийн хуулийг халах хэрэгтэй болсныг зөвшөөрч байгаа. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь Шинэ Үндсэн хуультай болохыг шаардсан. Өнгөрсөн онд улс төрийн 24 нам Шинэ Үндсэн хууль батлахад санал нэгдэж, тунхаглалд гарын үсэг зурсан.
Төрд авлига, хулгай, дарангуйлал, хонгилын шүүх ажиллаж байна уу, 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу, төр чадваргүй болсон уу, төрийн дээр нам гарсан уу, Үндсэн хуулийн дээр нам гарсан уу, улс яагаад хөгжихгүй, иргэд яагаад ядуу байна вэ гэдэг нь Үндсэн хуулиас үүдсэн ужиг хямрал юм гэж үзэж байна. Иймд 1992 оны Үндсэн хуулийг халах хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.