СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-26

🔴Нохойд хазуулсан есөн иргэн галзуу өвчин тусах эрсдэл бага гэж дүгнэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар аймагт урьдчилан сэргийлэх тарилгын андуурч хийсэн тохиолдол гарсан. Тус есөн иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал тогтвортой, хавсарсан эмгэгүүдийг оношлох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Урьдчилан сэргийлэх тарилгын андуурч хийлгэсэн есөн иргэн ХӨСҮТ дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Энэ есөн иргэн дээр ажиллах эмнэл зүйн өргөтгөсөн зөвлөх багийг Эрүүл мэндийн сайдын А22 тушаалын дагуу гаргаад ажиллаж байна. Манай улсын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүлэх эмч, эрдэмтэд энэ зөвлөх багт орсон. Дүрс оношилгоо, уушги, лабораторийн чиглэлээр болон хүүхдийн зөвлөх мэргэжилтнүүд энэ багт багтсан. Энэ зөвлөх баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх есөн үйлчлүүлэгч дээр ажиллаж, шинжилгээ, оношийг баталгаажуулах, одоо хүргэж байгаа эмнэл зүйн тусламж үйлчилгээг хүн хүнээр тооцох үйл ажиллагаанууд хийгдсэн.

Мөн хавсарсан эмгэгүүд рүү чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу ХӨСҮТ-д хийгээд явж байна.

Бид энгийн үед нярай хүүхдэд 24 цагийн дотор сүрьеэгээс сэргийлэх вакциныг хийдэг. Ердийн үед вакцин хийлгэсэн хүүхдэд вакцины дараах хэсэг газрын хариу урвал 6 сар хүртэл үргэлжилж, дараа нь сорви тогтож эдгэдэг. Тэгэхээр вакцин андуурч хийсэн иргэдэд хэсэг газрын хариу урвал илүү тод байгаа ч хүндэрсэн нөхцөл байдал үүсээгүй.

Хавсарсан эмгэгүүд гэдэг дээр элэгний B болон дельта вирусийн эмгэгтэй хоёр иргэн байгаа. Иймд бид сүрьеэгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байгаа учраас хавсарсан эмгэгүүдийг илүү сэдрээхгүй байх талаас нь эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа.

гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.