СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-26

🔴 С.Эрдэнэ: Ардчилсан нам шинэ даргаа сонгохоор сунгаагаа албан ёсоор эхлүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан намаас хийдэг ээлжит 4/11 мэдээллийн цаг болов. Энэ удаад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд, ДоСХ-ны дарга Х.Алтанхуяг, ҮБХ-ны гишүүн Л.Мөнхбат нар хууль ёсны АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар мэдээлэл өглөө. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-АН-ын нэрийг барьсан үйл ажиллагаа олон явагдаж байна. УИХ-д намын нэрээр сонгогдсон зарим гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, эрхэм гишүүнийхээ алдар хүндийг унагасан үйлдэл гаргасанд харамсаж байна. Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш юм. Хууль дүрмээ уншдаггүй, улс төрийн зорилгоо ойлгоогүй гишүүд өөрсдийн эрх ашгаа дэндүү ихээр бодож байна. . Дүрэмд байхгүй заалтуудыг үндэслэж хуралдаан зохион байгуулсан туйлын харамсаж байна. 

2022 оны УИХ-ын сонгуульд ямар луйвар орсныг ард түмэн мэдэж байгаа. Энэ нөхцөл байдалд бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байна. Хоёр жилийн хугацаанд бидэнд сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Цар тахлаар далимдуулсан хууль гаргаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын үйл ажиллагааг боомилох замаар эрх баригчид ажилласан. Сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө цаашид илүү идэвхтэй ажиллана.

АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүний явуургүй үйлдэл намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. 

. Өмнө нь зарлагдаж байсан намын даргын сонгууль дүрмийн бус, дотоод сонгуулийн журам зөрчсөн зүйл гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

АН-ын бүлгээс хурлаас зохион байгуулсан эв нэгдлийн хурал бас дүрмийн бус. Ийм хурал явуулах дүрэм байхгүй. 

Миний хувьд 2020 оны долдугаар сард дүрмийн дагуу тухайн үед дэд дарга байсан Ц.Туваанд намын тамга, үүргийг чиг үүрэг болгож өгсөн. Ямар нэг эрх шилжүүлж, албан тушаалд томилоогүй. Харамсалтай нь миний өгсөн чиг үүргийг өөрчилж, тэр үеийн ерөнхийлөгчтэй хамтарч, дүрмийн луйвар хулгай хийх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон. Миний хувьд тамганы хууль ёсны эзэмшигчийн хувьд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр гаргуулж авсан. Намайг яагаад намын даргаар бүртгэснийг бүртгэлийн газраас асуу. Эрх бүхий байгууллагууд хариулъя. 

. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халддаггүй юм. Хүсээд байгаа бол хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно. Ганцхан нэр дэвших шаардлагаа хангасан, дүрмийн зөрчилгүй байх ёстой гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
197.211.53.54

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.