СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БАЙР СУУРЬ: Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах хууль батлагдсан нь зөв үү?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдаад удаагүй байна. Уг хууль нь иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг хаалаа гэх байр суурьтай хүмүүс байгаа ч уг хууль батлагдах нь маш зөв гэж үзэх байр суурьтай иргэд ч бий. Иймд манай сурвалжлагч иргэдийн байр суурийг тодруулан хүргэж байна.

Иргэн:

-Уг хууль батлагдсан нь зөв гэж бодож байна. Дээрэлхэлт, мөнгө нэхэх гэх мэт буруу зүйлс цахим орчинд их байна. Хүчирхийлэл ч их байна. Зохицуулалт хэрэгтэй. Эвлүүлэг хийгээд хүний нэр төрд халдаж байна. Муу хүнийг сайн болгож харагдуулах явдал ч их байгаа үед энэ хууль зохицуулалт хийх байх гэж найдаж байгаа. 

Иргэн:

-Шинэ хуулийн талаар сайн мэдээлэлгүй байна. Хэрэгтэй л байх гэж бодож байна. Цахим орчинд насны хязгааралт гэж байх ёстой ч тэрийгээ мөрдөхгүй байна. Хүний эрх цахим орчинд зөрчигддөг байх гэж би боддог. Ямар нэг асуудал гарвал шууд тэр хүний зураг хөргийг олон нийтийн сүлжээнд тавьчихдаг. 

Иргэн:

-Цахим орчинд хараал урсгах явдал зөндөө байдаг. Бага насны хүүхэд хараад байдаг. Хамгаалалт байх хэрэгтэй байх. Би 9 дүгээр ангийн охин дүүтэй. Чатаар нь байнга юм ирнэ. Requist их ирнэ. +18 юмс ирдэг. Манай ээж бас нэг удаа цахимаар иргэний үнэмлэхээ харуулаад зээл өгсөн хүнээ эргэж олоогүй. Гурван сая төгрөгийн зээл авсан л даа. 

Иргэн:

-Хууль батлагдсан нь ерөнхийдөө зөв. Ямар ч бичлэгийн дор сөрөг комент маш их байдаг. Тэр хүн юу ч бодохгүй бичлээ ч гэсэн цаана нь хүний нэр төр байна. Хараалын үгсийг багасгах ёстой. Тэр хүний сэтгэлд маш том сэв үлдээдэг.

Иргэн:

-Ойрын хэдэн жилд өсвөр үеийн хүүхдүүд нэгнийгээ доромжлох сөрөг хандлага онлайнд их байна шүү дээ. Зөвшөөрөлгүйгээр нэгнийхээ зургийг авч тавих, жоке хийх гэх мэт.

Иргэн:

-Зохицуулалт, филтер цахим орчинд хэрэгтэй. Хүүхдүүд цахим орчноос илүү эцэг эхтэйгээ ойр байх нь зөв шүү дээ. Нас насаараа ангилах филтер хэрэгтэй. 

Иргэн:

-Хууль байсан нь зүгээр. Мэдээлэлгүйгээс иргэд буруу зөрүү юм тавиад, хүүхдүүдэд нөлөөлөөд байна. Бага насны хүүхэд нөлөөлөх янз бүрийн мэдээллийг ямар ч шүүлтүүргүй цацаад байна.

Иргэн:

-Нэг талаасаа зөв. Н.Учралын ярьснаар байгалийн зурагтай хаягын ард янз бүрийн муу зүйл бичдэг хаяг их байна.

Иргэн:

-Контентуудыг ямар ч шүүлтүүргүйгээр цацах нь буруу. Хайлт хийхэд хүүхэд, том хүн ялгаагүй л үзэж байна. Хүүхэлдэй үзэж байхад л дундуур нь хачин хачин юм гараад ирдэг. 

Иргэн:

-Сонссон. Хамгийн гол нь хэтэрхий бүдүүлэг үг яриатай улсыг болиулах хэрэгтэй. Сэтгэл ханамжаа өөр газраас авдаг юм байгаа биз. Цахим орчинд бухимдаж бусдадаа нөлөөлөөд байна. 

Иргэн:

-Зөв талаас нь дэмжиж байна. Троллуудын эсрэг арга хэмжээ авах гэж байна гэж ойлгосон. Хүлээцтэй харж байна. Би бол яг зөв талаас нь тролл гэх нэршлээ хэрэгжүүлж чадвал хэрэгтэй. Гэтэл бусдыг тархийг угаах, нийгмийн турхирах байдлаар хөдөлдөгийг дэмжихгүй.

Иргэн:

-Онлайнаар юм захиалаад хулхидуулсан, хөдөө орон нутгаас ирсэн хүн байна. 200 гаран мянган төгрөгөө олж авч чадахгүй л явж байна.

Иргэн:

-Фэйсбүүкээ хакердуулсан гээд 10 000 төгрөгөөрөө залилуулж байсан. Ойр дотны хүнийх нь хаягыг хакердаад эзэн нь мэдэж амжаагүй байхад мөнгө нэхээд залилуулсан гэх мэт хэрэг цахим орчинд л байна шүү дээ. 

Иргэн:

-Онлайнаар ажилд зуучилна гэх зар их байдаг шүү дээ. Амралтын газрууд судалж байтал энэ газар байна, урьдчилгаа хийвэл ок гэсэн. Гэтэл тэр нь хуурамч байсан. Манай амралт биш гээд л...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.