СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

4557 толгой малыг хориглосон бүсээс гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4557 толгой малыг хориглосон бүсээс гаргажээ.

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж,. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна. Мөн цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэ
1 жилийн өмнө
69.50.92.98

Яармагийн авто зам дээр шөнө, оройн цагаар адуу мал гарч ирээд гялбаанд харагдахгүй осол аваар гаргачих гээд хэцүү бсн. Ер нь мал бүхий иргэд малаа авто замын дэргэд хариулгатай байлгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр малнаас үүдэлтэй осол, аваарийн хохирлыг малчин, малтай иргэд төлдөг гэдгийг санах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.