СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-25

Сэтгэцийн өөрчлөлттэй 47 настай эрэгтэйг эрэн хайж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн иргэн Н нэгдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагааг хоёр өдрийн турш үргэлжлүүлж байна. 

Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:01 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн 15 км-ийн тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн өчигдөр /2023.01.24/ өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир 18:50 цагт эрлийг түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр үргэлжлүүлэх юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.