- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
LIVETV CONTENT
- Бусад категори
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.24) хуралдаж, санал асуулгын асуултыг эцэслэн хэлэлцэв.
Зөвлөлдөх санал асуулгын асуултын үндсэн хувилбарыг Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 19-нд Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн юм. Үндэсний статистикийн хороо асуултыг санал асуулгын программд оруулж, хуулийн дагуу эхний туршилт судалгааг хийсэн байна. Туршилт судалгаа явуулсны үндсэн дээр тус хороо асуултын томъёолол, найруулга болон хэлбэршлийн талаар тодорхой саналууд ирүүлснийг Зөвлөлдөх зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, асуулт бүрийн эцсийн найруулгаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэжээ.
Ийнхүү зөвлөлдөх санал асуулгын асуултыг Зөвлөлдөх зөвлөл баталж, судалгаа авахад хэрэглэх эцсийн байдлаар Үндэсний статистикийн хороонд дахин хүлээлгэн өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.