СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2023-01-24

ESEL хөтөлбөр Политехник коллеж, МСҮТ-үүдэд хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн
сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-ийг өнөөдөр /2023.01.24/ Улаанбаатар хотод Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгууллаа.

Энэхүү семинар нь ESEL хөтөлбөрийн явцын үр дүн, туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж,
харилцан суралцах, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан
зохицуулалт хийх, зохион байгуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг тодруулах зорилготой. 

Семинарын үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд
аймгийн Политехник коллеж, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн төлөөллүүд төслийн үйл ажиллагааны
явцын үр дүнгээ танилцуулсан юм. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан ESEL
хөтөлбөрийн суралцагч С.Баттүшиг өөрт гарсан өөрчлөлтийн талаар ярив.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Политехник коллежийн суралцагч ESEL хөтөлбөрийн суралцагч Э.Саранзаяа багаа төлөөлж “Монгол хүж” төслийнхөө Питч илтгэлийг танилцуулав.

Семинарт оролцогчид суралцагчид, захирлууд, заах арга зүйч болон сургалтын менежерүүд,
багш нарын бүлэг, төслийн ажилтнууд гэсэн бүлгүүдэд хуваагдаж, ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд
мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх хэрэгцээ, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ. “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-т Боловсролын үндэсний зөвлөх багийн ахлагч П.Оюунаа, “Зөөлөн ур чадвар” номын редактор Н.Цэнгэлсайхан нар уригдан, оролцогчидтой санал бодлоо солилцов.

Семинарын хаалтын санал дүгнэлтийг “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний
ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийн менежер Ё.Нямдаваа танилцууллаа.

Орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучуудад
ихээхэн бэрхшээл тулгардаг. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байгаа юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.