СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуучин хүн, шинэ залгамжлагч Чинь Ган

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хаврын баяр цагаан сараа өргөн тэмдэглэж байгаа Өмнөд хөршид шинэ оны өмнөхөн нэгэн анхаарал татсан томилгоо болсон нь БНХАУ-ыг дэлхий дахинаа төлөөлөх Гадаад хэргийн шинэ сайд Чинь Ган байлаа. Танхимын сайд нар дотроосоо хамгийн залууд тооцогдож байгаа түүний хувьд өмнө нь Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан учир Ван даргын залгамжлагч болсон нь тийм ч гайхах асуудал биш юм. 

Танхимынхаа хамгийн залуу сайд

Хятадын Гадаад хэргийн сайд асан, олон улсад өндрөөр үнэлэгддэг Ван И сайдын залгамжлагч тэрээр энэ яамны угшилтай.
БНХАУ-ын хувьд 12 дахь Гадаад харилцааны сайдаар томилогдсон тэрээр 1966 онд Хэбэй мужийн Тяньжин хотноо төржээ. 1988 онд Бээжингийн Үндэсний их сургуулийг хуульч, олон улсын улстөрч мэргэжлээр төгссөн бөгөөд Гадаад хэргийн яамны ажлаа атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаас эхэлж, дэд сайд, Мэдээлэл харилцааны газарт захирал, мөн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. 

АНУ, Их Британид БНХАУ-ыг төлөөлж байв

Намтраас нь харахад БНХАУ-ын шинэ Гадаад Хэргийн сайд Ази гэхээсээ илүү Европ тийш илүү анхаарал хандуулахаар гэж хэлж болно. . 1995-2005 онд Их Британи дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд Нарийн бичиг, консул, 2021 оны зургадугаар сараас АНУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. 
АНУ-д БНХАУ-г төлөөлөн ажиллаж байхдаа Тайванийн маргаантай асуудалд гал намжаах хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.  Гэвч .
Ямартай ч өмнөд хөршийн хувьд Гадаад харилцааны шинэ сайдтай болсон нь мөнхийн хөрш манай улсын хувьд анхаарал хандуулах онцгой сэдвийн нэг яах аргагүй мөн. Тиймээс ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг сайд болсны дараа утсаар холбогдон баяр хүргэж, хоёр орны харилцааны талаар санал солилцсон байна. 
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг урагшлуулах талаар ярилцаж, стратегийн түншлэлийн хэмжээнд хэрэгжүүлэх гол бодлогуудад анхаарал хандуулахаар болжээ. 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.