СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-23

🔴LIVE: Хүүхдийн мөнгийг тооцсон аргачлалаа шинэчлэхийг ээжүүд шаардав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар ээжүүдийн төлөөлөл мэдээлж, ҮСХ болон ХНХЯ-нд шаардлага хүргүүллээ.

Иргэн Ц.Ижилмөрөн:

-Үндэсний статистикийн хороо анхаасаа ямар ч тооцоо судалгаагүй арга хэмжээ авч Хүүхдийн мөнгө дээр ийм их асуудал үүсгэсэн. Тэгвэл энэ асуудлаа дахин эхнээс нь ажлын хэсэг гарган тооцоо судалгаагаа явуулж өгөхийг хүсэж өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Бидний орлогыг тооцоод Хүүхдийн мөнгөнөөс хасаж байгаа юм бол бидний зээлийн бус зардлуудыг тооцож дахин шинэ аргачлал гаргах шаардлагатай гэж бид үзэж байна. Нэг хоногийн дотор 1000 гаруй ээж мэдээллээ илгээсэн байгаа.

100 хувь хүүхдүүддээ Хүүхдийн мөнгөө өгөхгүй гэж байна. Уг нь орон сууц, машинтай байна гэдэг нь амьдралын наад захын хэрэгцээ. Хооллох, хувцаслах гэдэгтэй эн тэнцүү анхан шатны хэрэгцээ шүү дээ. Миний хүүхэд баян чинээлэг гэх бүлэгт нь багтаад мөнгө олгохгүй 9 хувьд нь орчихоод байна. Гэтэл олон хаустай хүний хүүхэд 91 хувьд нь багтаад явж байгааг ч үгүйсгэх аргагүй. Ер нь дэлхий нийтэд гэсэн хүүхдүүддээ ийм мөнгө тэтгэмжийг олгоод явдаг. Манай улс шиг ингэж ялгаварлан олгодоггүй гэдэгт нь итгэлтэй байна. Хүүхдийг эцэг, эхийнх нь ялгаатай байдлаас хамаарч ялгаварлан гадуурхаж байгааг гайхаж байна. Бидний шаардлагыг хариуг 72 цагийн дотор өгнө гэж итгэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.13

Зөв дахин тооцуулъё миний мэдэхийн орлогоо тодорхойлж татвараа төлдөггүй баян айлын хүүхдүүд хүүхдийн мөнгөнд хамрагдсан байлаа, гэтэл ажил хийгээд цалингаас цалингийн хооронд зээлээс зээлийн хооронд явдаг ядарсан бидний хүүхэд хамрагдаагүй байгаа, та нар судалгаа хийсэн юм бол хүмүүсийн зээлээд бас судалгаа хийж зөв тооцох хэрэгтэй байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.