СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-23

С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сангийн сайд асан С.Баярцогт АН-ын даргад нэлээд хүчтэй зүтгэсэн. Гэвч ҮБХ-ных нь гишүүдийн дийлэнх түүнийг биш Лу.Гантөмөрийг дэмжсэн. Энэ “сонгууль”-ийн өмнөх, хойдох явдлуудыг сонсох нь ээ, АН-ын эрх мэдлийн төлөө хоёр экс Ерөнхийлөгч хүч үзжээ. Тэгээд нэг нь өөр бүлэглэлтэй нийлж байгаад АН-ыг авах гэж байгаа бололтой юм. Гэхдээ Дээд шүүх бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй хоцров.

Үүнтэй зэрэгцээд . Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай саналыг үндэслэж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.  

Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн. 
Харин С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар энэ сарын 15-нд АН-ын бас нэг дарга гэгддэг, юм.

Тэгвэл энэ талаар хэрэг үүсгэх эсэх, улмаар хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр Цэц гацаанд ороод байна. Хэрэг үүсгэх эсэх талаар “дээр доор”-оос оролцсон нэлээд яриа хөөрөө болж буй бололтой. Цэцийн гишүүд ч дотроо зөрчилдөж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр “...Хэрэг үүсгэвэл гарах дүгнэлт нь тодорхой” гэж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Дээд шүүхийг хүнд байдалд оруулаад байгаа шиг С.Баярцогт болон Ерөнхий шүүгчтэй холбоотой дээрх хоёр мэдээлэл нь Цэцийн “шүдний өвчин” болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.