Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтыг цахим орчинд иргэд эсэргүүцэж, мэргэжлийн хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Харин өнөөдөр уг хуулийн онцлог болоод бусад асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дараах тайлбарыг өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар:
-Олон нийтийн сүлжээний онцлогт тохируулсан эрх зүйн орчныг бид бий болгох ёстой. Зөвхөн Монгол улс гэлтгүй Европын холбооноос саяхан цахим орчин дахь аюулгүй байдлын актаа батлуулаад байна. Тэгж яривал фэйсбүүк АНУ-ын хяналтад байдаг компани шүү дээ.
Хуулиа хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн орчноо бий болгоод, хэрэглэгчийн эрхийг тодорхой болгох юм. Зөрчилтэй контентыг яаж зогсоох зэрэг хамтран ажиллах эрх зүйн орчноо бий болгоход энэ хуулийн гол зорилго оршино.
Хуулийн төслийн 7.1.2-т зааснаар ЦХХХЯ-наас хэн нэг хэрэглэгчийн хаягийг түдгэлзүүлэх, контентыг хаах эрх байхгүй, ийм зорилгыг ч энэ хууль агуулаагүй. Харин энэ бүхнийг олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч хийнэ. Үндэслэл нь иргэдээс ирсэн хүсэлтийг "ногоон сувгаар" хүргүүлэхэд тухайн контентыг шалгана гэсэн үг.
7.1.4-т заасан төлөөлөгчийн газар байгуулна гэдэг нь илүү ойр ажиллаж, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, магадгүй төлөөлөгчийн газраар дамжуулж Монгол улсаас гомдол авах эрх зүйн орчныг нээж байгаа юм хэмээлээ.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)