Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн уригч болон гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн талаар Гадаадын иргэн харъяатын газраас анхаарууллаа.
Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэн зөрчил арилгуулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой аж.
Уригч аж ахуйн нэгж
Уригч иргэн
Гадаадын иргэн
Зөрчил шийдвэрлүүлсэн уригч болон гадаадын иргэн доорх баримт бичгийг бүрдүүлж хасалт хийлгэнэ.
1. УРИГЧИЙН хасалт хийлгэх хүсэлт
2. ГАДААДЫН ИРГЭНИЙ хасалт хийлгэх тухай өргөдөл хүсэлт
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.