СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Хуульч Б.Пүрэвсүрэн: Хуулийг 3 хоногийн дотор батлуулах гэсэн увайгүй, улс төрийн үйлдэлдээ уучлал гуйх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцаж байна.

Хуульч Б.Пүрэвсүрэн:

-Энэ хууль бүхэлдээ шүүмжлэлд өртөхөөс өөр аргагүй хууль. Учир нь, түүхэнд анх удаа олон нийтэд танилцуулахгүйгээр гурав хоногт хууль хийх нь. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 22.1-т Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж заадаг. Энэ дагуу хоёр хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарч, хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхээр болсон. Эхнээсээ ингэж хууль зөрчлөө.

Хоёрт, Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчиж, хуулийн төсөл санаачлаад, хуулиа баталж болохгүй. Хуулийн үр нөлөө, тандан судалгаа, хуулийн үйлчлэлд эрх нь зөрчигдөж буй иргэдийн саналыг авч хэлэлцүүлэх, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг тусгах ёстой. Гэвч хэнээс нь ч санал аваагүй.

Одоо 14:00 цагаас энэ хуулийг хэлэлцэн батлах гэж байгаа нь аюулын харанга шүү. Энэ хууль олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах бус хязгаарлах хууль шүү. 2020 оны судалгаагаар нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэдэг 2 сая 200 мянган хүн буйг тооцоолсон. Энэ бүх хүнд буюу Монгол улсын 3 сая 400 мянган иргэнд хамаатай хууль юм.

Энэ хуулийн төслийн 6-р зүйлд зөрчилтэй контент гэх 12 асуудлыг бичсэн. Тус 12 асуудал өөр өөрсдийн холбогдох хуультай.
Мөн цахим орчинд бусдыг заналхийлсэн, доромжилсон, нэр төр алдар хүндийг гутаасан бол гэх заалтыг өчигдөр олон нийт шүүмжлээд эхлэнгүүт аваад хаячихсан. Тус хуулийн төслийн 6.3-т заасан нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэх заалтыг мөн хасчихлаа.

ЖДҮ, нүүрс, Хөгжлийн банкны хулгайн асуудал, “Тэвчээр тасарлаа” зэрэг томоохон жагсаалууд эхлээд цахим сүлжээнд өрнөсөн шүү дээ. Үүнийг энэ хууль үгүй хийх нь.

Ирэх жил сонгууль болоход хэн нэгэн улс төрч, нэр дэвшигчийн талаар тайлбар, сэтгэгдэл үлдээж болохгүй нь ээ. Бид хэн нэгнийг магтаж, долоож, дуулж л амьдрахгүй бол улс төр, нийгмийн олон асуудлаар шударга шүүмжлэл өрнүүлж болохгүй болох нь. Нийт ард түмнийг үзэх нүд, сонсох чихгүй болгоё гэсэн зохицуулалт байна.

Хулгай, хуйвалдаанаар нууж, гурав хоногийн дотор батлуулах гэсэн увайгүй, улс төрийн хариуцлагагүй үйлдэлдээ уучлал гуйх ёстой. Мөн уг хуулийг батлахаас татгалзаж, эргүүлэн татах ёстой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
1 жилийн өмнө
129.205.113.154

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.