СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пирамид орд ХХК-д холбогдох сонсголд Х.Баттулга, Г.Байгалмаа нар ирсэнгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль хяналтын байгууллагад хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаагийн нэг нь "Пирамид Орд" ХХК-ийн хэрэгжүүлсэн 296 айлын "Буман залуус" хорооллын төсөл юм. Төрийн тэргүүн асныг өчигдөр түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын удирдсан "Нью Яармаг хаусинг прожект" төслийн зээл дээр мөн дуудсан боловч ирээгүй юм. 

"Буман залуус" хорооллын зээлийн хэрэг дээр Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, МоАХ-ны УЗ-ийн НБД Г.Байгалмаа бас шалгагдаж байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирж чадахгүй шалтгаанаа бичсэн албан бичиг ирүүлсэн бол Г.Байгалмаа нь эхлээд мөрдөн байцаагчаасаа асууж тодруулъя гэж байгаад сүүлд нь өвчний улмаас хэмээн ирээгүй гэв.  

УИХ-ын нээлттэй сонсголд "Пирамид орд" ХХК-ийн ерөнхий захирал Г.Цолмон, "Буман залуус" хорооллын барилгын гүйцэтгэгч компаниудын нэг "Бэсон" ХХК-ийн захирал Д.Батжаргал нар оролцлоо. 

Төрийн тэргүүн асан яагаад холбогдсон бэ гэвэл, "Буман залуус" хорооллын 10 га газар МоАХ-ны нэр дээр байсан бөгөөд МоАХ-ны гишүүдийг орон сууцтай болгох зорилгоор "Пирамид орд" ХХК-тай гэрээ байгуулан шилжүүлжээ. Хэдэн орон сууц авахаар гэрээлсэн талаар захирал Г.Цолмон  тодорхой хэлсэнгүй, "Хууль хяналтын байгууллагад бүгдийг мэдээлсэн байгаа" гэв. 

Тус компани нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл 24.5 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлийн ангилалд шилжжээ. Тус нь шинжээчдийн дүгнэлтээр ил болов. 

" гэв. 

Маргаан гэдэг нь, захиалагч "Пирамид орд" ХХК болон гүйцэтгэгч "Бэсон" ХХК-ийн хоорондын шүүхийн маргаан бөгөөд сүүлийн дөрвөн жил үргэлжилж байгаа талаар "Бэсон" ХХК-ийн ерөнхий захирал Д.Батжаргал өчлөө. Д.Батжаргалын өгүүлснээр тус компани ажлаа гүйцэтгэсэн боловч мөнгөө авч чадаагүйгээс хохироод явж байгаа гэв. Харин "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмон "Ажлаа чанаргүй гүйцэтгэж, дутуу хаясан тул маргаан үүссэн" гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Буман залуус хорооллын орон сууцны гэрчилгээ гараагүй асуудлаар сонгогчид надад олноор хандсан. Та бүхэн нэг зүйлийг анзаарсан байх. Хан-Уул дүүрэгт газар олддоггүй. Гэтэл намын дэргэдэг ТББ-д ийм их хэмжээгээрээ байж байдаг байх" нь хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.186.141

МоАХ-ны хэдэн муу партизанаа байртай болгох зорилгоор л холбооны нэр дээр байсан газраа энэ барилгын компанитай байраар солих гэрээ л хийсэн юм байна ш дээ. Болохгүй нь юу байсан юм болдоо. Түүнээс бус Женко л хэдэн байраар дутав гэж....

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.172

Күэ тэр Дамдин Од шүүгч бас оролцоод авчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.