СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-20

АН-ынхан Лу.Гантөмөрийг сонгож, Дээд шүүх “мухар нүх”-нд орлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АН-ынхан өчигдөр хуралдлаа. “...Энэ намын дарга хэн болох вэ” гэдэг нь сүүлийн хэдэн өдрийн турш “нийгмийн хэлэлцүүлэг” болтлоо яригдсан.

Эхлээд зургаан хүн нэр дэвшихээр болсон. Гурав нь нэрээ татаж, гурав нь өрсөлдөв. Эднээс АН-ын дарга болох магадлалтай нь С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёр гэж байв. Учир нь хоёулаа “ар тал” сайтай. С.Баярцогт өнгөрсөн зунаас эхлээд бэлтгэл ажилдаа орсон. Уйгагүй явсан. Энэ сарын 13-нд АН-ын ҮБХ-ны хурал гээчийг зарлахад ч тэрбээр “рейтинг” өндөртэй байв. Ер нь санал хураалтын дүн гартал тийм байсан л даа. 

Лу.Гантөмөрийн хувьд сүүлд нэрээ зарласан. Бас өнгөрсөн хэд хоногт хүчтэй яригдсан ч С.Баярцогтын хэмжээнд бол байгаагүй юм. Мөн З.Нарантуяа АН-ын эмэгтэй гишүүдээ төлөөлж өрсөлдлөө. Нэрээ татсан С.Одонтуяа ингэж хэлсэн. 

Харин .

Өөрөөр хэлбэл, “...Ялна” гээд бараг итгэчихсэн, оргилуун дарсаа бэлдчихээд байсан С.Баярцогтынхон том цохилт авлаа. Нөгөө талд, нэр дэвшигч Лу.Гантөмөрийгөө тултал нь PR-даж чадаагүй ч улс төрийн акц, заль хоёрыг тултал хийсэн дэмжигчид нь ялалт байгуулав.

. Гэхдээ тэдний алдаа нь С.Эрдэнийн хаягтай нам дээр дөрөөлж ҮБХ хуралдуулсан хэрнээ С.Эрдэнийгээ хаячихсан. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэтэй гар барихгүйгээр АН-ыг гартаа оруулна гэж төөрсөн. .

Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-т мэдүүлэг өгчихөөд Солонгос руу явсан Х.Баттулгын сураг хэд хоногийн дараа Сингапураас гарсан. Тэнд томоохон уулзалтуудыг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэндэх уулзалтад оролцогчдын дунд цагтаа МоАХ-ны дарга явсан, Лу.Гантөмөрийн нутгийн ах байсан. АН-ын ҮБХ-ны хурал гээч энэ сарын 13-нд зарлагдангуут Х.Баттулга Сингапураас хүрээд ирсэн. Ирэнгүүтээ С.Баярцогтыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хамт Цэцэд өгсөн. Гэтэл энэ нь улс төрийн шоу байсан бололтой юм. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр юм. Түүнчлэн өчигдөр АН-ын хурлын үеэр дээрх асуудлаараа АТГ-т хандсан. Энэ нь бас л цааш явахааргүй, улс төрийн бас нэг тоглолт нь гэхэд болохоор үйлдэл байв. Үүгээрээ Х.Баттулга "...Би гадна л байгаа шүү" гэсэн мессежийг өгсөн бололтой юм.

Гэхдээ С.Баярцогтын холбогдсон асуудал бол өөрийнх нь хэлдгээр “...Төр хохироогүй” зүйл биш л дээ. Өнөөдрийн илэрч байгаа том том авлига, албан тушаалын хэргүүдтэй зэрэгцүүлээд “...жижиг” хэмээж байгаа ч агуулгаараа хууль зөрчсөн үйлдлүүд болохыг олон нийт мэдээд байгаа юм. 

Мөн Лу.Гантөмөрийн энд дэмжиж буй нөлөө бүхий хүмүүсийн нэг нь АН-ын ганц эрх зүйн чадамжтай “субьект” болох О.Цогтгэрэл юм. гэдэг. Товчхондоо,.    

Гэхдээ С.Баярцогтын талынхны алдааг Лу.Гантөмөрийнхэн ч гаргасан. Мөн л С.Эрдэнэтэй гар бариагүй. АН-ынхан хуралдаж, С.Эрдэнэ, түүний ҮБХ-ны дарга Д.Ганбат нар тасралтгүй сөрөг мэдэгдэл хийсээр байв. Хамгийн сүүлд “...Тэгж яривал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэж харах хэрэгтэй шүү” гэсэн агуулгатай мэдэгдэл хийлээ. Энэ нь өчигдрийн хурал Дээд шүүх дээр үргэлжлэх магадлалтайг харуулж буй юм. 

Улс төрийн намын бүртгэлийг албажуулах үүрэгтэй Дээд шүүх АН-ын энэ хэрүүлээс аль болох ангид байхыг хүсч ирсэн. Гэхдээ хэрүүлийн алимыг өөрсдөө тарьсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлагаа үүрч огцорсон. Оронд нь Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон. Түүнийг бүртгэж авсан. Тэгснээ 2021 оны нэгдүгээр сард Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Үүнээс хойш АН-ын ямар ч даргыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин АН-ын дарга нэмэгдээд л байв. Тэдэн рүү чиглэсэн улс төрийн тал талын хэрчээс ч байсан биз. Тэгж тэгж 2022 оны гуравдугаар сарын 31-нд нэг тогтоол гаргасан. “...АН-ын ээлжит бус ХIII Их хурлын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 07 дугаар тогтоолоор баталсан АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсүгэй” гэж шийдсэн байдаг. Энэ нь АН-ынханд дотоод зөрчлөө шийдэх гарц болж өгсөн. Тодруулбал, Үндсэн дүрэмд нь “...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж орсон байдаг. 

Ер нь бол Дээд шүүх өнгөрсөн хугацаанд АН-ын дарга болоод Үндсэн дүрмүүдийг бүртгэдэггүй байсан. “...Тус намынхан дотоод асуудлаа өөрсдөө зохицуул” л гэдэг байв. Гэтэл өөрсдөө учраа олохооргүй болсон үед нь дээрх гарцыг нээж өгсөн байдаг. .

Энэ утгаар нь харвал, улс төрийн хэл амнаас бултсаар ирсэн Дээд шүүх “...Маш сайн гарц оллоо” гэсэн нь маргаашаас “мухар нүх” болж мэдэхээр боллоо. АН-ынхан одоо Лу.Гантөмөрийгөө аль болох хурдан бүртгүүлэхийг бодно. Өнөөдөр ч Дээд шүүхэд хандаж магадгүй. Харин Дээд шүүх энэ “мухар нүх”-нээс яаж гарах вэ. Дахиад л толгойгоо ажиллуулах шаардлагатай. Магадгүй, “...Лу.Гантөмөрийг сонгосон АН-ын ҮБХ хүчин төгөлдөр үү. 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдсан ээлжит бус Их хурлын ҮБХ мөн үү” гэх зэрэг асуулт тавиад гэдийж мэдэх л юм.

. Тэд эвлэрвэл АН Лу.Гантөмөртэйгээ цааш явна. Угаасаа тэрбээр намынхандаа "...Би С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг нэгтгэнэ" гээд амлачихсан.

Ташрамд хэлэхэд, ямартай ч Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсоноор энэ намын удирдлага насны хувьд МАН руу нэлээд дөхлөө шүү. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.128

АН ч чадарчих шиг л боллоо доо энэ МҮҮНчинийг нөгөө хужаа төвдүүд нь зөвшөөрлөө юу одоо ч нам дотороо бөөн алаан болно доо төрийн минь сүлд өршөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.