Ардчилсан намын ҮБХ ээлжит бус хуралдаан хуралдаж намын даргаа сонголоо. АН-ын даргыг сонгох санал хураалтад 293 гишүүн оролцсноос нэр дэвшигч Л.Гантөмөр 152 хүний санал авчээ.
АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бол өнөөдөр С.Одонтуяа нэрээ татсан юм. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нар санал хураалт ад оролцжээ.
Тодруулж хэлбэл, АН-ын даргыг сонгох саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
4.дахь АН гэхүү одоо яааг хэнийх нь жинхэнэ АН болох бол доо зайлуул алалцаад л байж дээ ноходууд ингэж ингэж мөд газарын хөрснөөс арчигдах нь л үлдлээ дээ УМ МА НИ БАД МИ ХУМ