СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-19

Л.Оюун-Эрдэнэтэй ойлголцож, хөл нь хөнгөрсөн АН-ын арван гишүүн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ардчилсан намд чухам юу болоод байна вэ? Жирийн иргэд бүү хэл, Ардчилсан намын гишүүд ч ойлгохоо болих цаг ирдэг юм байжээ. Эв нэгдлийн ажлын хэсгээс өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулж намын даргаа сонгох гэж байна. Үүнийг нь ЖАН гэгдэх АН-ын ЕНБД И.Мөнхжаргал эсэргүүцэж, "Дүрмийн бус ҮБХ, хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээсэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга "УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өглөө. Д.Ганзориг л С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг АН-ын даргаар тавих хорыг найруулж байна гэж үзжээ. 

Албан ёсны тамга тэмдгийг эзэмшиж буй С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан ч дуугүй суусангүй. Ардчилсан намын нэр барьж дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэв. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам яг одоогоор гурван тал болчихоод байна. 

Өнөөдөр С.Баярцогт Ардчилсан намын дарга болох юм байна. УДШ мэдээж бүртгэх боломжгүй. УДШ нөгөө л улиг болсон "Дотоод зөрчил арилаагүй" гэдэг шийдвэрээ гаргах байх. Гэхдээ АН-ын даргыг сонгох өнөөдрийн сонгуулийн ард юу байна вэ? УДШ бүртгэхгүйг мэдэж байж яагаад ингэж жүжиг тавина вэ? 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэрхүү жүжиг нь ихээхэн утга учиртай бүрэн хэмжээний жүжиг бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Элбэгдорж ажиллаж байгаа аж. "С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, ҮБХ-ны хурлаас хол бай" хэмээн өчигдөр хашгирсан нь ийм учиртай. 

. УИХ-ын ээлжит бус сонгууль явагдахад намын жагсаалтад арвуулаа дээгүүр жагсана гэж тохирцгоосон гэж Х.Баттулга болон С.Эрдэнийн талынхан хардаж байна. Нөхдөд ч энэ талын мэдээлэл ирсэн бололтой юм. 

Ийм учир О.Цогтгэрэл нар намын даргаа сонгон, үүгээрээ гул барин, муухайгаар хэлбэл шантаажилж намын жагсаалтад дээгүүр орно гэж тооцож хөл нь хөнгөрөөд явж байгаа сурагтай. Тиймээс тэдэнд АН-ын даргаар С.Баярцогтыг УДШ бүртгэх эсэх нь сонин биш. Х.Баттулга, С.Эрдэнэ нар хашааны цаанаас юу гэж хуцах нь ч падлийгүй бололтой. 

Улс төр бол тоглоом юм гэж хэн ч билээ хэлсэн байдаг. Нарийн бодож боловсруулсан тоглоом яг одоо Ардчилсан намд өрнөж байна. Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр, хоёр тийшээ харж суусан, эвлэрэхийг нь хүлээвэл насны тоо нь гүйцэхгүйг мэдсэн тул ийн шаламгайлжээ. УИХ-ын сонгуулиар С.Эрдэнэ намаа удирдаад орно. Яг тэр үед нь УИХ дахь АН-ын бүлгийн арав "жагсаалтад дээгүүр орно" хэмээн хөлд нь хэвтчих бололтой юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.