СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-18

Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг АН-ын даргын сонгуулиас хол байхыг уриалав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал өнгөрсөн долоо хоногт болж, намын даргын сонгуулийн сунгаа эхлээд байгаа билээ. Сунгаанд С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа, Л.Гүндалай нарын өрсөлдөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр уриалга гаргав. 

Тэрбээр, 

-Эрдэнэ ээ, Баттулга аа! Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын ҮБХорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна аа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй хэмээн уриалжээ. 

Учир нь, гадаадаас ирснийхээ маргааш Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮЦХ-д С.Баярцогтыг ялласан гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон гэх Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийн эсрэг гомдол гаргасан билээ. Мөн, ЖАНамын гэгддэг АН-ын ЕНБД И.Мөнхжаргал "Үндэсний бодлогын хорооны хурал хууль бус" хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.107

Шоучин гар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.