СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-18

Нүүрс тээвэрлэгч эмэгтэй

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Нүүрс тээвэрлэлтийн аварга том машинууд вагон явж буй мэт урт цуваа үүсгэж хүнгэнэнэ. Энэ бол их говийг сэрээж байгаа их дуудлага, өнөөгийн шинэ өнгө төрх. Тэр олон машины эзэд буюу жолооч нь голдуу харчуул байх. Эмэгтэй хүн өдрийн од шиг байдаг.

Том оврын машинаар ачаа тээвэрлэж  эрэгтэй жолооч нартай мөр зэрэгцэн ажилладаг энэ эмэгтэйгээр бахархах сэтгэл төрснийг нуухгүй. Түүнийг Б.Отгонжаргал гэдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жолооч.. Таван толгойн нүүрсний тээвэрт явж буй том тэрэгний жолооч нарын ажлыг хөндлөнгөөс харахдаа энэ жолооч нарын нэг болж чадна гэдгээ мэдэрчээ.    

Анх шалаанз  барих тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд ихэд гайхаж хүлээж авсан гэдэг. Ээж нь мэргэжлээрээ ажиллах хэрэгтэй гэж зөвлөж байсан бол харин аав нь их сургууль төгсчихөөд ийм ажил хийх юм уу хэмээн жаахан дурамжхан байсан гэдэг. Харин үеэл ах нь түүнд урам өгч, мэдэхгүй чадахгүй зүйлийг нь зааж зөвлөж тусалсан байдаг.

Ах нь “Том оврын машин барихаар зориглосон бол тууштай байх хэрэгтэй. Чадахгүй бол өөр ажил хийсэн дээр шүү” гэж хэлсэн нь урам нэмсэн байж мэднэ. Анх компанидаа анх эмэгтэй жолоочоор очиход нь захирлууд нь түүнд итгээд заавар зөвлөгөө өгөөд ажилд нь гаргаж байжээ. Ачаа тээврийн компанид харьяалагдаж ажилладаг юм. Компани нь бусад газартай гэрээ хийж ажилладаг ба компаниас нь зааж өгсөн газар руу тээвэрт явдаг байна. Мөн . Хэдий нүүрс шороотой хутгалдсан байлаа ч машинаа жолоодож замд явах үнэхээр гоё шүү хэмээх түүний хэдэн үг өгүүлбэрээс хөдөлмөрч мундаг эмэгтэй болохыг нь олж харсан юм.  

Тэрбээр . Ямар өнгийн машин авахыг нь түүнээс компани нь асуухад өөрийн дуртай цагаан өнгийн машиныг сонгосон байна. Тус машинаа одоогоос жилийн өмнө авч байжээ. Өөрийн машинтай байх нь яг л төрсөн гэр шиг тухтай байдаг биз.  

Эрэгтэй хүний хийдэг ажлыг эмэгтэй хүн хийх нь хөдөлмөр тэвчээр шаардана. Б.Отгонжаргал нь . Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй, зөвхөн зорилгынхоо төлөө явж байна. Учир нь нэг зүйл эхлүүлсэн бол түүнийхээ эцсийг нь үздэг зан маань надад шантрах сэдэл төрж байгаагүй. Анх очиход машинаа бүтээдэг хучлагаа эвхэх нь хэцүү санагдаж байж. Мөн их гайхахдаа ийм урт зүйлээр том машиныг хэрхэн хучдаг юм бол, машин бүтээж хүрэх болов уу хэмээн бодож билээ” хэмээн сэтгэлдээ тээх олон дурсамжийн нэгийг ярьсан юм. 

Тэрбээр арван жилийн сургуулиа 2014 онд төгсөхдөө жолооны сур­гал­тад сууж жолооч болсон. 2018 онд ШУТИС-ийг Экологич мэргэжлээр дүүргэсэн байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш том машины жолоочоор өдийг хүртэл ажиллаж эхэлжээ. Түүнд их сургууль төгссөн нь боловсрол, тэвчээр хатуужил, зориг суулгаж өгсөн мэт санагддаг ажээ. Хичээлээ таслахгүй, их хөдөлмөрлөж хичээн суралцжээ. Мэргэжлээрээ ажиллах олон боломж байсан ч техник түүнийг татжээ.

Том шалаанз барихын тулд B болон C ангиллаас гадна олон улсын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой. Үүн дотроо аюулгүй ачаа тээвэр, олон улсын тээвэр буюу хил гарах зөвшөөрөл олгосон үнэмлэхтэй байх хэрэгтэй. Эдгээрийг 2014 оноос хойш бүрдүүлсэн. . Мөн Цагаан хаднаас цааш хил рүү ч явах тохиолдол байдаг. Богино болон уртын тээвэрт явна. Хот суурин газрын хүмүүс тодорхой тогтсон цагт ажлаа хийгээд гэртээ харьдаг. Харин түүний ажлын нөхцөл нь өдөр шөнөгүй ажиллах үе ирдэг. Тухайлбал, уртад явлаа гэхэд өдөржин замаа туулж хүрэх ёстой газраа ачаагаа буулгана. Буцаж эрдэс рүүгээ яваад өдөржин дугаарлаж ачаагаа ачаад явахдаа амралтгүй ажилладаг. Тиймээс

Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа анхаарах зүйлээ хуваалцахдаа “Чиргүүлээ сайн анхаарч, 24 цагийн ямар ч үед сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн аюулгүй байдлаа хангах нь жолоочийн үүрэг. . Жолооч богино зайд дан ганцаараа тээвэр хийдэггүй. Зургаа, 10, 20 нийлж багаараа тээвэр хийдэг. Ачаагаа ачуулаад бөөндөө зүтгэнэ. Өөрөөс гадна өрөөлийг хариуцаж яваа хөдөлмөр юм” гэв.

Энгийн суудлын машин болон шалаанз барих нь хоорондоо асар их ялгаатай. Том машин наймаас эхэлж 12,16 гэсэн олон араатай ба механик хөдөлгүүртэй байдаг. Суудлын авто машин богино зайд эргэдэг бол том машин хол зайд эргэнэ. Жижиг машины дугуй солиход харьцангуй хялбар байдаг. Харин ачааны машины дугуй солих ажиллагаатай. .  Бусад эрэгтэй жолооч нар нь эмэгтэй хүн хэмээн хүндэлж түүнд тусалдаг аж. 

Зарим үед гэртээ харилгүй олон сар, жилээр ажиллах тохиолдол цөөнгүй гэнэ. Тэмдэглэлт том баяраар гэртээ харих нь ховор. Мөн цар тахлын үеэр ажил дээрээ хоригдож байсан. Харин энэ жилээс гэртээ очиж байгаа хэмээн ярьсан юм. Түүний анх ажилд орж байх үед нь Эрдэнэс таван толгойн тээвэрт явдаг зам нь одоо шиг засмал байгаагүй байжээ. Тиймээс шороон замаар тээвэрт явахад гар хөлөө цохих зүйл гардаг. Харин одоо засмал тавигдаад ийм зүйл байхгүй болсон. Шантарч болохгүй. Чадна гэдэг итгэл намайг тууштай хөдөлмөрлөх хөшүүлэг болдог гэх нь урамтай сонстоно. Бусад эрэгтэй жолооч нар түүнийг хараад эмэгтэй хүн ингэж ажиллаж байна гээд урам авдаг гэсэн. Өөрийн чаддаг мэддэг зүйлээ бусдад хэлдэг. Хүн юм асуувал чадахаараа тусалдаг байна. Үеийн залуустаа хандаж хичээвэл зорилгодоо хүрнэ хэмээн хэлж байлаа. 

Цаашдын зорилгоо тодорхойлохдоо “Чадахгүй мэдэхгүй зүйл олон бий. Суралцаад л явж байна. юм.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.