СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. 

Нотлох баримтыг шинжлэх судлах хурлыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд болж тус банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтын байдлыг зээл тус бүрээр сонсч, энэ хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдана.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална.

-Бэрэн групп

-Зэст Өндөр ХХК

-Монгол мах экспо

-Монгол, эм импекс концерн

-Монгол драй милк

-Газимпорт ХХК

-Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК

-Айч эйнд айч ремикон ХХК

-Инсайд ХХК

-Импералгоулд майнинг ХХК

Хоёр дах удаагийн сонсгол нь улсын төсөвт шилжүүлсэн 350 төсөл арга хэмжээний зарцуулалтыг танилцаж сонсоно.

Гурав дах удаагийн сонсголыг гуравдугаар сард, Хөгжлийн банкнаас арилжааны банк руу дамжуулан оруулсан 550 зээлийн зориулалтыг сонсч, улмаар дээрх гурван удаагийн дүнг нэгтгэн УИХ-ын хаврын чуулган буюу дөрөвдүгээр сард танилцуулна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.