НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг ирэх Лхагва гаригт /2023.01.18/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна.
Тус тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
-51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ баримт илгээгүй байна гэх юм энэ тэр баримт өгсөн дэлгүүр эдгээхгүй байна гэсэн үг биз дээ хаанаас тодруулах вэ