СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-13

Чингис хаан банканд байршуулсан даатгалын сангийн 96 тэрбум төгрөг дахин эрсдэлд орсон гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэв. Тус шаардлагад УБТЗ-д үүссэн нөхцөл байдал, болон нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлууд багтжээ.

Нэгдүгээрт, Өнгөрөгч 2020 онд Капитал банкны дампуурлаар нийгмийн даатгалд даатгуулагчдын 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарч эрсдэл хүлээсэн. Тус нөхцөл байдалд хүргэсэн шалтгаан нөхцөл нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурсан, эрсдэлтэй банканд даатгуулагчдын мөнгийг байршуулснаас үүдэн хүлээсэн эрсдэл байдаг. Гэтэл өнөөдөр эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг НДЕГ-аас авч хэрэгжүүлэхгүй байсаар

Уг асуудлыг С.Чинзориг сайдаар ахлуулсан тухайн үеийн НДҮЗ-ийн гишүүд үгсэн хуйвалдаж нуун дарагдуулсан байж болзошгүй бөгөөд одоо ЭМДҮЗ-ийг С.Чинзориг ахлахаар болж буй нь шударга ёсонд хэр нийцэх вэ?

Хоёрдугаарт, УБТЗ-ын хэвийн үйл ажиллагаанаас Монгол Улсын эдийн засгийн эргэлт хамаарч байдаг. Тус нийгэмлэгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох УБТЗ-ын Ерөнхий хороонд ажиллах төлөөллийг ядаж энгийн төмөр замчдаас сонгох шаардлагатай байна. . Иймд компанийн засаглалыг нээлттэй ил тод, зохистой хэрэгжүүлж, хүний нөөцийн шалгуур хангах үүднээс тус томилгоог эргэн харж, шударга ёсонд нийцүүлэхийг хүсэж байна.

Гуравдугаарт, Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл болон тус албаны дарга М.Цогт, Замын тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан нарыг нөхцөл байдлыг өөрт давуу талаа болгон ашиглаж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаад гүнээ харамсаж эдгээр албан тушаалтнуудыг нэн яаралтай шалгуулахыг хүсэж байна. 

Эдгээр саналыг хүлээн авч, гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.