СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-11

Л.Наранбаатарын мугуйдал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УБТЗ-ын нэгэн албаны орлогч даргын гэрээс илэрсэн 7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ төрд ямар хэмжээний ёс суртахуунтай хүмүүс ажиллаж байгаа болон төр байсан цагт авлига, албан тушаалын хэрэг арилах уу гэдэг асуултыг дахин дэвшүүлэн тавьж байна. Энэ асуултыг хэрхэн шийдсэнээс хамааран Монгол улс цаашид хөгжлийн зөв зам дээрээ гарах уу гэдэг нь шийдэгдэх дээрээ тулаад байна.

Хэдийгээр шалгаж тогтоох зүйл гараад байгаа ч Эрдэнэтийн 49 хувийг хувьд хувьчилсан нь хамгийн зөв шийдлийн нэг байлаа. Эрдэнэтэд хийдэг шахааны тухай, түүнийг эрх мэдэлтнүүд тонон дээрэмддэг тухай бид олон жил сонссон. Ц.Нямдорж хүртэл хүүгээ гуйгаад Эрдэнэтэд 250 мянган долларын шахаа хийсэн л байсан. 

Цаашилбал, МИАТ компанийг хувьчлах, үгүйдээ л 49 хувийг нь хувьд шилжүүлэх ажлыг хийхгүйгээр Монголд 400 сая жуулчин хүлээн авах нь үлгэр юм. 

Сүүлийн үед төр хамгийн муу менежер гэдэг нь Хөтөлийн "Цемент, шохой"-н үйлдвэрийн жишээгээр батлагдаад байна.

Энэхүү үйлдвэрийн захирлаар тэмцэгч Л.Наранбаатар томилогдоод удаагүй байгаа. Түүний энэ үйлдвэрийн захирал болохоор тэмүүлснийг, зарласан тендерээс нь харахад ойлгогдоно. 2022 оны 11 сараас хойш 3.5 тэрбум төгрөгийн машин механизм, 1 тэрбум төгрөгийн оффисын программ хангамж, 13 тэрбум төгрөгийн нүүрс, 3.7 тэрбум төгрөгийн шатахуун, 3,9 тэрбум төгрөгийн гөлтгөнө худалдан авах зэрэг тендерүүд зарлагдаж, эхнээсээ эзнээ олоод байна. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны ХОМ-тээ 40 хувийг нь эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн "Ви Ай Пи Эс" компани хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээний тендерт нь шалгарсныг та бүхэн харсан л байлгүй. 

Товчхондоо Л.Наранбаатар буюу олны нэрлэдгээр Наба маш том мөнгөн дээр суугаад байна. Харин тэр хэрээр ажил нь урагшилж байна уу гэвэл үгүй. 

Он гарснаас хойш "мэргэжилтэн, ажилтан авна" гэсэн зар үзэгдэх болсон нь тус үйлдвэр мэргэжлийн боловсон хүчингүй болсны нэгээхэн илрэл юм. Мэргэжлийн бус хүн удирдаж байгаагаас мэргэжлийн хүмүүс нь дайжиж байгаа ажээ. 

Ноцтой нь, "Хөтөл" ХХК 2015 онд 61 сая долларын зээл авч, "Цемент шохой" ТӨХК дээр хуурай аргын үйлдвэр, төмөр зам, эрчим хүчний дэд станцыг барьж байгуулжээ. Учир нь тус үйлдвэрийн нойтон аргаар баяжуулах арга нь дэлхийд хоцрогдоод, одоо бараг хэрэглэгдэхээ больсон аж. Гэтэл гүйцэтгэх захирлаар очсоныхоо дараа Л.Наранбаатар "Бид энэ мөнгийг төлөхгүй, манай үйлдвэрийг дээрэмдэх гэж байна" хэмээн Төрийн ордонд хэвлэлийн хурал хийдэг шигээ орилж, бас нэгэн маргааны эхийг тавиад авлаа. 

Хэрэв "Хөтөл" ХХК тэр хуурай аргын үйлдвэр, зам, эрчим хүчний дэд станцаа аваад явсан бол тэд төлөх нь зүй ёсны хэрэг. Гэтэл энэ бүгд дээр өдгөө эзэн суучихаад Л.Наранбаатар төлөхгүй хэмээн мугуйдалж байгаа нь "төр аргагүй л муу менежер юм даа" гэдэг үгийг өөрийн эрхгүй хэлэхэд хүргэж байна. 

Ажлаа ингэж тааруу явуулчихаад, адаг сүүлд нь Л.Наранбаатарын сейфнээс нь хожмын нэгэн өдөр 7,3 тэрбум төгрөг гарвал би лав гайхахгүй ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.98.10

shaana biz turiin umchiig luivardaad avchina gej bodood bgaamuu

Зочин
1 жилийн өмнө
122.201.21.133

Пидда минь наад төрийн гээд байгаа өмчөөс чинь чамд юу ч наалдахгүй очсон дарга нар нь хувьдаа юм наагаад байна эргүү минь

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.254

Нацагийн зөвөө,....төрд өмч хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
202.70.37.31

Худалдагдсан сайт юм шив эрдэнэтийг хэн аваад дарханыг хэн аваад хөтөлийг аваад ямар байдалтай үлдээсэн байгааг тэнэг бишүүд нь харж байгаа байлгүйдээ

Зочин
1 жилийн өмнө
64.119.27.185

Энэ сайт хуцалгүй далд ор хүнд гай бололгүй дээрээ далд ор худал мэдээлэл тарааж хүний тархи угаахаа больчамаар хөтөл цемент ажилаа заалгахгүй нь ойлгожтой

Зочин
1 жилийн өмнө
202.70.37.31

Худалдаг Сан новшийн livetv репорт хийх хэрэгтэй ийм газруудыг

Саранцэцэг
1 жилийн өмнө
66.181.191.159

Наранбаатар мундаг юм чинь тэр үйлдвэрт мэргэжилтэн хэрэггүй!!! Өөрөө инженер, технологи , элдэв бүх ажлыг хийж чадна. Тэгээд л чаддаг хүмүүсээ халаад, баахан наймаачин, цүнхчин, пялдагачин мэргэжлийн хүмүүсийг авсан биздээ!!! Одоо тэд нараараа ажлаа хийлгэ!

Зочин
1 жилийн өмнө
75.195.202.66

Набааг хулгай хийгээсэй гээд л байгаа болтой наад залуу чинь өөрөө мөнгөтэй хүн шдэ 20 иод жил бизнес хийчихсэн хүн шүү дээ мөнгөний хор нь гарчихсан залуу доо

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.124

ene jil gehed dor hayj 3 terbum garnaa sepnees n naab huugees

Иргэн
1 жилийн өмнө
202.9.47.26

Эрдэнэтийг хулгайгаар авсан нь хамгийн зев гэнэ уу? Энэ юугаа элийрээд бн.Тэгвэл бугдээрээ нийлээд терее дээрэмдэцгээх уу?

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.254

Элбэгээгийн суганы үснүүд зайлаарай....алышү сдануда

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.40

Эрдэнэт Элбэг доржийн хэлснээр хэнд ч хэрэггүй хог болсон гээд өөрсдийн намын хэдэн хүн хуйвалдаад улсын мөнгөөр хувидаа шаачихсан байж билээ тэгсэн нөгөө хэнд ч хэрэггүй үйлдвэр нь Монголын ард түмэнд их л дэм болсон доо

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.222

Наба яг мөнгөний хор гарна шдээ ... Бөөн шунал ...

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.170

Муу удирдагч ийм юм хийнэ шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.