СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Батдөлийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр болон 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ гарсан нь өнгөрсөн долоо хоногт дуулиан дэгдээгээд байна. 

Хууль, хяналтын байгууллагынхан түүнийг цагдан хорьсон боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо "өмгөөлөгчтэй шүүх шаардлагатай" хэмээн сулласан юм. Улмаар өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 9-ний 11 цагт үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэхээр тогтсон. 

С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд хагас тэрбумаар цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга гэх  хоёр өмгөөлөгчийг хөлсөлсөн. Мөн, өнөөдөр С.Батдөлийн эхнэр М.Сайнбилэг хувийн эмнэлэгт хэвтсэн мэдээ байна. Улмаар "хүүхэд харах хүнгүй" гэх шалтгааныг өмгөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгөх тактиктай байна хэмээн урьдчилан таамаглаж байсан юм. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, С.Батдөлийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ. Түүнийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэмээн яллагдагчаар тооцсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
103.57.95.238

Авилга, хулгайн мөнгөөр зодуулан өмгөөлж байгаа туршлагатай цагдаа, өмгөөлөгч нар нөгөө мафтай кинонд гардаг шиг санагдаад байхын

irgen
1 жилийн өмнө
64.119.20.254

Odoo hulgaichid iin ur huuhded haraal hiij baiya ingej hatuu handahgui bol olon hun zovlond unaj bna.

irgen
1 жилийн өмнө
64.119.20.254

buh hulgaichid iin ur huuhded haraal ochih bolno. hulgai gaa zogsoo!!! ur huuhdee bod

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.230

Ene xuubirching xuuli busaar tomilson alban tushaaltand xariutslaga tootsox xeregtei.

Зочин.
1 жилийн өмнө
59.153.114.71

Зөв. Ясыг нь цайтал хориод хэргийг нь шалга. Балиар бузрын хулгайч. Угийн хулгайч угшилтай эрүүгийн гэмт хэрэгтэн яахаараа дарга дорго болдог баынаа. Үр хүүхдээ гэж бодсон бол хулгай хийх хэрэггүй л байж дээ. Хагас тэрбумын үнэтэй өмгөөлөгч авахаар наад хулгайчид чинь өөр дарсан нуусан мөнгө байна даа. Сайн шалгаарай.

irgen
1 жилийн өмнө
202.179.15.3

hairan saihan zaluu ger bul.zov yavbal ur huuhded ch zoolon bh blaa.shunalaa hazaarlaj hun chanartai bhguidee.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.40

Нөгөө муу өлөн өвгөн өмгөөлөгч нь их мөнгө хараад харваад үхчих вий дээ зайлуул насаараа хүний муу үзээд барьж үзээгүй л дээ хөөрхий ийм хэрэг дээр улс өмгөөлөгч томилдог баых хэрэгтэй хулгайчын дураар байна гэж юу байсийн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.