СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-06

🔴LIVE: С.Чинзориг: Сүрьеэгийн вакцин андуурч тарьсан иргэдийг гадаад улсад эмчлүүлж магадгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 2022 оны 12-р сарын 05-наас 12-р сарын 26-ны хооронд нохойд уруулсан есөн иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг андуурч, сүрьеэ өвчний эсрэг вакцин тарьжээ. 

Тус асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгч байна. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Засгийн газрын гишүүнээр анх удаа мэдээлэл өгөхдөө таагүй мэдээлэл өгч байгаадаа ард түмнээсээ хүлцэл өчиж байна. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 2022 оны 12-р сарын 05-наас 12-р сарын 26-ны хооронд нохойд уруулсан есөн иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг андуурч, сүрьеэ өвчний эсрэг вакцин тарьжээ.

Эдгээр есөн иргэн 12-р сарын 5-26-ны өдрүүдэд нохой /долоон тооны/-д хазуулсан байна. Гурван иргэнд гурван удаагийн сүрьеэгийн вакцин, хоёр иргэнд хоёр удаагийн тунгаар вакцин тарьсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь нэг хүнд тарих хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Вакцин гэдэг нь амьд бактери. Эдгээр иргэдийн сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд эдгээр иргэдийг нийслэлд авчирч эмчлэх боломжтой.

ЭМЯ-ны мэргэжлийн баг тус аймагт ажиллахаар өнөөдөр явсан. Иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан мэргэжилтнүүдийг шалгах шаардлагатай гэдэг бичгээ тус аймгийн цагдаагийн газарт хүргүүлчихээд байна. 

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ төрлийн вакцин андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа бүртгэгдлээ гэж хэлсэн. Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахыг тулд гадаад улс орнуудад эмчилгээ хийх шаардлагатай бол энэ арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.