Төрийн ордонд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал болов. Тус хуралд оролцсон философич С.Молор-Эрдэнэтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
Энэ үеэр тэрбээр, хүүхдийг гэрийн хүмүүжлээр хүмүүжүүлж болохгүй гэх байр суурийг илэрхийлэв.
Философич С.Молор-Эрдэнэ:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийн өмнө монголчуудын сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал чухал. Монголчуудад сурган хүмүүжүүлэх гэдэг зүйл байхгүй. Гэрийн хүмүүжил хамгийн чухал гэдэг. Ёстой худлаа шүү. Ээж, аавууд баллана. Нийгмийн хүмүүжлээр л хүмүүжүүлэх ёстой. Диплом авснаар мэдлэг, боловсролтой болно гэж ойлгоод байна. Энэ бол маш буруу. Хүн болох процесс худал дээр явагдах ёсгүй. Авьяас чадваргүй бол чадваргүйгээрээ явах ёстой. Баячууд болон эрх мэдэлтэй хүмүүс хүүхдүүдээ мөнгө төгрөг, эрх мэдлээр боловсрол олгоод, бидний дээр гаргаж суулгах гээд байна шүү дээ. Чадваргүй бол чадваргүйгээрээ явах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.