СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд Т.Аюурсайханыг “нүүрсний” гэх хэрэгт шалгаж эхлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХКийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон 30 хоногийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх санал уржигдар НПГаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, түүнээс гадна дээрх компанийн шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Энхтөр, “Сагсайс редер” ХХКийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж мөрдөгч, прокурорууд үзсэн байна. Б.Ганхуягийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан төрсөн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтөр, С.Энхтүвшин, “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадорж нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буруутгаад буй билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуяг, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж өчигдөр гаргалаа.

Тэгвэл “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас УИХ-ын дэд дарга асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг шалгаж эхэлсэн байна. Т.Аюурсайхан хэрхэн холбогдож байгаа талаар бид дэлгэрүүлэн хүргэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
24.13.139.4

Шударга хүн гэдэгт итгэж байна .

Зочин
1 жилийн өмнө
24.13.139.4

Т . Аюурсайхныг жинхэнэ хулгайчууд нь өгөөш болгож гүтгэж байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.