СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суданаас ирсэн гэрээт цэрэг хумхаа өвчний улмаас нас барж, нэг офицерын бие маш хүнд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн алба хаагчид өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн билээ.

Гэвч тэдний дунд Африкийн хумхаа буюу маляр өвчний халдвар авсан нэг бус энхийг сахиулагч байсан аж.

Тэдний нэг нь гэрээт цэргийн алба хаагч байсан бөгөөд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Харин дээрх ээлжийн нэг офицер, хошууч цолтой залуугийн бие маш муу, амь нас нь дээсэн дөрөөн дээр дээрх эмнэлэгт эмчлүүлж буйг эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.

Уг ээлжийг хүлээлцэхээр явсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын багтсан ажлын хэсгийн гишүүдийн дунд ч хумхаагийн халдвар авсан хүн байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлсэн юм.

Цэргийн алба хаагчид хумхаагийн эсрэг эмээ тогтмол хугацаанд уух ёстой ч үүнийгээ зөрчсөнөөс халдвар авсан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа гэнэ.

Одоогоос 10 жилийн өмнө 2013 онд Суданд үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн алба хаагчид хумхаагийн халдвар авч, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энхийг сахиулагчдаа эргэхээр очихоос өмнө эх оронд нь авчирч, Цэргийн төв эмнэлэгт эмчилж байсан билээ.

Тэгвэл түүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөөд байхад Цэрийн төв эмнэлгийнхэн халдвар авсан цэргийн алба хаагчдыг эмчилж чадахгүй, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай.

Магадгүй энэ нь БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн удирдлагын ажлын арга барилтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

С,ьсо
1 жилийн өмнө
66.181.160.39

Эмч нарт нь мөнгө л өгөхгүй бол эмчлэхгүй ш дээ.

Зочин
1 жилийн өмнө
124.158.120.90

Яагаад ийм өчүүхэн бодолтой амьдардаг юм бэ?

Зочин
1 жилийн өмнө
192.82.89.158

Яг тм

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.33

Яах гэж тийш явдаг бнаа. Манайд эмчилгээ нь гараагүй өвчин ш тээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.57

Яахаараа дандаа хэн нэгнийг буруутгаж байдаг юм бэ.Хүндэрсэн бол хэцүү шүүдээ.Дандха эмч нараа буруутгаж. Байх юм.Эмч сувилагч нар чинь хүний төлөа унтах идэх завгүй л явж байгаа шүүдээ.Юу ч хиййж үзээгүй тэнэгүүд л шүүмжлэгч байдагдаа

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.88

Цэргийн төв эмнэлэгт голдуу улсын шалгалтанд оноо нь хүрээгүй учраас хувийн сургууль төгссөн оюуны потенциал муутай хүмүүс авилга өгч ажилд ордог болсон гэсэн. Зорилго нь энхийг сахиулах гэрээр явж мөнгө олох.

Зочин
1 жилийн өмнө
150.129.141.238

Лабораторийн эмч явсан. Тэр шинжилгээ хийгээд оношлохгүй яасын. Сэтгэлгүй гэдэг нь

Иргэн
1 жилийн өмнө
64.119.24.222

ЦТЭ Ангийн дарга СЭД хурандаа байлаа.Маш сайн чадварлаг эмч нарын бүрэлдэхүүн хамт олныг бүрдүүлж маш сайн ажилладаг байлаа.Одоо мөнгө өгч ажилд авдаг гэхэд бүр ангайчихлаа.

Zochin
1 жилийн өмнө
202.55.188.37

Ene obchin abj bgaa ni hubi hun ooroos ni shaltgaaldag. Hun oortoo bas archaatai baih ystoi. Bgaa gazartai ymar orchind yugaa heregledeg gedegiig bugdiig ni heledeg yridag bgaa shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.