СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо.

 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах  ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

 

Бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Вишндевелопмент” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.