СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрээний хил дээр шинэ 100 автобус иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр иржээ. Гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг албаныхан мэдээлж байна. 

Тодруулбал, өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэж албаныхан мэдэгдлээ.
Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлээд байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр иржээ. Гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг албаныхан мэдээлж байна. Харин үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.