2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн Улаанбаатарын “Мөнгөн үдэш” хөтөлбөр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр үзэгчдэд хүрсэн.
Тэгвэл тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцож, нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтах юм.
Он солигдох мөчид Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.
Улаанбаатарын "Мөнгөн үдэш" арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.