Оны сүүлийн өдөр нийслэлийн төв талбайд болох “Улаанбаатарын Мөнгөн үдэш” үйл ажиллагааны дараа нийтийн тээврийн 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Автобуснууд нийтийн тээврийн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С”-ээр тэмдэглэсэн зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас хотын төв замын чиглэлд өнгөрсөн өдрүүдэд өвлийн өвгөний бэлэгтэй автобуснуудыг үнэ төлбөргүй зорчуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.