УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой асуудлаар үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Монголын экспортын 50 хувийг оруулж байгаа компанийг нэг хоёр гэр бүл авч болохгүй.“Эрдэнэс Тавантолгой” компанийн ноогдол ашиг нь 2018,2019 онд гарсан. Иргэдэд 700 тэрбум төгрөг очих ёстой байсан. Энэ мөнгийг урд талын төмөр зам руу хийсэн. Хэрвээ 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэж байгаа бол тэр төмөр зам руу орсон хувийг шийдэх ёстой шүү.
1072 хувьцаа биш ээ. 2016 оны сонгуулийн өмнө 300-г нь эргэлтэд оруулсныг санаж байна уу, үгүй юу. Ерөөсөө юм уншдаггүй, өөрийгөө ухаантай гэж боддог бүсгүй намайг "попроод байна" гэж хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн хүн л дээ. 2016 оны өмнө хувьцааг нь мөнгөжүүлсэн. 2016 онд орлого багатай, ядуу иргэд 1072 хувьцаагаа мөнгөжүүлсэн байх. Тэдэнд одоо 772 хувьцаа байна л гэсэн үг шүү дээ. Ер нь тус компанитай холбоотой бүх тооцоог хийх хэрэгтэй.
Энэ хоёр компаниа иргэддээ үлдээе. Сонгуулиар очихоор юу ярьдаг билээ дээ. Жинхэнээсээ “попордог”. Гэхдээ би цаг нь ирэхээр нэрийг нь зарлана. Ийм новшийн байж болохгүй. Ард түмний нүүр харахаараа "попордог". Иргэдийнхээ төлөө дуугарахаар "попорлоо" гэдэг. Рио Тинто“ гэхээр дагаад, хашхираад гүйдэг новшнууд их байгаа. Ард түмэндээ Эрдэнэс Тавантолгойг үлдээе гэхээр “попорлоо” гэдэг. 2024 онд тойрог дээр чинь очиж нэрийг чинь зарлана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шууд л зарлаач нэг л их зарлана, задална илчлэгээ, гэсэн л хүмүүс нэгнийгээ шантаажилж өөртөө татдаг юм уу хаашаа юм бэ?
Ил гаргана булааг нь дэлгэнэ гэхюм
Боов л биз дээ
Шаа л даа Бадмаа минь. Чи 10 хувийнх биз дээ, Давка лалраа!!!
Энэ хүн ганцхан зорилготой.тэр нь сайд болох.сайд болгоогүй гээд юм болгон дээр эсэргүү царайлж ажил унагаж суудаг эх оронч царайлсан худлаа гар.
ih hurliin gishuud ch gej de boon shantaaj chid heleh gesen ymaa shuud helj chadahgui ym bol gishuun baij yah ym
10 хувийн авилгач