СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2022-12-29

🔴Б.Алтангэрэл: МСС-ийн буцалтгүй тусламжийн хоёрдугаар гэрээг амжилттай байгуулсан багийн ажлыг үнэлж энэхүү шагналыг олгосон байх

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан /232, 233 дугаар зарлиг/ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ.

Сүхбаатарын одонгоор шагнагдсан Монгол Улсын Гавьяат хуульч, дипломат Булгаагийн Алтангэрэлийн сэтгэгдэлийг сонслоо.

Тэрбээр, Юуны өмнө бидний есөн хүүхдийг эсэн мэнд өсгөн бойжуулж, өдий зэрэгт хүргэсэн ээждээ баяр хүргэе. Ээж минь Эрдэнэт хотод амьдран суугаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг 38 жил гадаад харилцааны салбарт ажилласан болохыг онцолж хэллээ. Би гурван оронд Элчин сайдаар ажиллажээ. Элчин сайд хүн суугаа орноосоо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг татаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой байдаг.

2013 онд АНУ-д Мянганы сорилтын сангийн нэгдүгээр компакт гэрээг байгуулж 283 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авах цөөн орны нэгээр манай орон шалгарсан. Би 2014 онд Элчин сайдаар ажиллаж байхдаа хоёрдугаар гэрээ байгуулах хэлэлцээг АНУ-ын талтай хийсэн. Нэг жилийн дотор хэлэлцээг амжилттай явуулж, нэг оронд хоёр дахь удаагаа буцалтгүй тусламж өгдөггүй байтал манай улс тэргүүтэй хоёр гуравхан оронд өгсний нэг нь манай улс болж байлаа.

Цагаан ордон, конгрессийн танхимтай шургуу хэлэлцээр хийж, амжилтад хүрсэн түүхтэй. Энэ ажлыг маань Монголын төр засаг тодорхой хэмжээнд үнэлж, өнөөдөр шагнал өгөх нэг үнэлгээ болжээ гэж би бодож байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.