“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн нээлттэй сонсголоор:
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй (оффтейк) болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар,
-Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл,
-Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрснхий дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлиа, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай хэлэлцэх юм.
Ажлын хэсгийн зохион байгуулснаар уг сонсголыг төрийн ордны дөрвөн зааланд хуваан хийхээр төлөвлөсөн байсан ч иргэд дургүйцлээ. Тэд хурал зохион байгуулах заал танхимыг өөрчлөхийг шаардсан бол эмх замбараагүй байдлыг НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат болон дэд дарга Б.Энхмөнх нар үүсгэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gol hulgai jenkog zig barahgui heden jaraahai huuzulduud hudlaa bolloo