Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.mindgolia.mn систем нээлтээ хийлээ.
Төрийн байгууллага захиалгат систем хөгжүүлэхэд өртөг өндөр, цаг хугацаа их зарцуулдаг бөгөөд үйл ажиллагааны зардал ихтэй, өөр байгууллагад ашиглах боломжгүй байдлаар хөгжүүлэлтийг хийлгэдэг зэрэг хүндрэлтэй асуудал байнга үүсэж байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, Төрийн худалдан авах ажиллагааны газраас www.tender.gov.mn цахим хуудас ашиглан төрийн худалдан авалтыг зохион байгуулж байна.
Ингэхдээ Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу дээрх цахим хуудасны “Цахим дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнийг байршуулан, шууд худалдан авах боломжийг захиалагчид олгож байна. Гэсэн хэдий ч “Цахим дэлгүүр”-т тавигдсан программ хангамжийн тоо хэмжээ, нэр төрөл хангалттай биш байгаа юм.
Манай улсын программ хангамжийн үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй Монгол компани, 2000 гаруй залуус оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж, бүтээж, боловсруулж байна. 2021 оны мэдээллээр харилцаа холбооны салбарын компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 144,154 тэрбум төгрөгт хүрчээ.
2012-2021 онд улсын хэмжээнд нийт 12 яам, 13 агентлаг тэдгээрийн харьяа 33 байгууллагад улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар 904 мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд түүнд 919,1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Түүнчлэн 2022-2024 онд 16 яам, 13 агентлаг, 14 аймаг, нийслэл, тэдгээрийн харьяа болон дэргэдэх 106 байгууллагын хэмжээнд 997,8 тэрбум төгрөгийн 357 мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн төрийн байгууллагууд сүүлийн 3 жилд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.