СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-12-20

Орон нутгийн зургаан эмч төрөлжсөн мэргэшлээр суралцан төгсжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орон нутгийн зургаан эмч тархи, зүрх судасны ангиографийн оношилгоо эмчилгээ хийх чадамж эзэмших нэг жилийн хөтөлбөрт хамрагджээ. 

Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хэнтий, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт зургаан их эмч судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын нэг жилийн хугацаатай хөтөлбөрийг бүрэн дүүргэжээ. Тэд тархи, зүрх судасны ангиографийн оношилгоо эмчилгээ хийх чадамж эзэмшин амжилттай төгссөн байна.

Тус эмнэлэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдаас өгөгдсөн үүрэг чиглэл болон А344 дүгээр тушаалын хүрээнд 2022 онд 18 удаагийн урт, богино хугацааны ажлын байрны сургалтаар орон нутгийн эрүүл мэндийн 15 байгуулагаас нийт 400 мэргэжилтэнг хүлээн авч дадлагажуулжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан ангиографийн иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг нь чадавхижуулахад тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Дээрх үйл ажиллагаа нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийг оршин суугаа газартаа, эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлд хийгдсэн бас нэг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Дээрх зургаан эмч нь судсан дотуурх оношилгоо эмчилгээний лавлагаа шатлалын эмнэлэг рүү чиглэсэн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, орон нутгийнхаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.