СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-12-19

Осол их бүртгэгддэг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүл Мэндийн Яамнаас осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулж, эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ. Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байна. 

Уг ажлын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас 40 эмч ирсэн байна. ЭМЯ-ны зүгээс яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлж, даатгалтай эсэхээс үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчин бүрдүүлсэн байна. 

Авто замын болгоомжтой зорчих хэсгийг аймаг тус бүрээр нь НЭМҮТ-өөс өмнө нь танилцуулж байсан юм.

Архангай аймаг

-Эрдэнэбулган сум (6-р баг хоршоолол салдаг хэсэг)
-Их тамир сум (Эрдэнэтолгой баг дэлийн үзүүр)
-Хашаат сум (Цагаан хад баг)
-Тариат сум (Цагаан нуур баг Өлийн ам)

Өвөрхангай аймаг

-Хархорин сум
-Нарийн тээл сум (эргэлттэй зам)
-Тарагт сум
-Хайрхандулаан сумын зам огцом эргэлттэй, эвдрэлтэй

Говь-Алтай аймаг

-Дэлгэр сумын (дээд талын засмал зам)
-Шарга сумын (Ээвийн буудлаас хойш 10 км)
-Есөнбулаг (Рашаант багийн аймгийн төвөөс 40 км)

Увс аймаг

-Тариалан сум тавдугаар баг аймгийн төвөөс 18-28 км дотор (уруу, огцом эргэлттэй зам)
-Наранбулаг сум аймгийн төвөөс 70-90 км Гүн бүрд орчим
-Өндөрхангай сум аймгийн төвөөс 100 км зам

Завхан аймаг

-Загастайн даваа (Эргэлт ихтэй, тойруу хадан хясаатай зам)
-Ганцын даваа (Огцом, өгсүүр, эргэлттэй зам)

Ховд аймаг

-Цэцэг сум (Барлагийн даваа)
-Алтай сум (Бодончийн хавцал)
-Мөст сум (Бага улаан даваа)
-Манхан сум (Ботгоны хавцал)
-Эрдэнэбүрэн сум (Хашаатын даваа)

Хөвсгөл аймаг

-Алаг-Эрдэнэ сум (Хужиртын даваа Бага сараалж)
-Тариалан сум
-Тосонцэнгэл
-Бүрэнтогтох сум

Хэнтийн аймаг

-Хамар даваа
-Дуутын даваа
-Замчдын даваа

Баянхонгор аймаг

-Өлзийт сум, Цагаан хөтөл даваа
-Бууцагаан сум
-Бөмбөгөр сум, 2-р баг Байдраг гүүрний пост орчмын зүүн зам

Булган аймаг

-Хутаг-Өндөр сум (Их булаг рашаан)
-Орхон сум (Оросын булаг газар)
-Бугат сум

Дорнод аймаг

-Хэрлэн сум
-Матад сум
-Баян-Уул сум
-Булган сум

Баян-Өлгий аймаг

-Бураатын даваа
-Хашаатын даваа
-Зээгтийн даваа

Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулсаар байдаг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.