Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Япон улсын “Alfreza” брэндийн өндөр хүчин чадалтай өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатор аппаратыг хүлээлгэн өглөө.
Манай улсад энэ төрлийн сүүлийн үеийн оношилгоог хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхэлж Улсын лавлагаа шатлалын гурван төв эмнэлгүүд өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатортой болж, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж байна. Ингэснээр иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.
Тус аппараттай болсноор манай улсын иргэдийн дунд элбэг тохиолддог нарийн, бүдүүн гэдэсний хавдрыг эрт үед илрүүлэх, энэ төрлийн өвчнөөс сэргийлэх боломж бүрдэнэ гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saihan medee bna