СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг тушаажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

2006 онд Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд таван сая Малайзын ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг Дээд шүүхээс нь тушаажээ.

Хохирогчийн ар гэрийнхэн Малайзын Засгийн газар, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда, цагдаагийн алба хаагч асан Сирул Азар Умар ба Азила Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай нотолсон гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгч Вазир Алам Мидин Мира өнөөдөр /2022.12.16/ өглөө шийдвэрлэсэн байна.

Ийнхүү юм. Тодруулбал, талийгаачийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, М.Алтаншагай нар сэтгэл санааны болон бие эрүүл мэндийн гарз хохиролдоо 100 сая Малайз ринггит нэхэмжилсэн.

2019 онд эхэлсэн шүүх хуралдаанд Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу, том хүү Б.Мөнгөншагай нарын нийт 26 гэрч мэдүүлэг өгсөн бол Малайзын Засгийн газар гурван гэрчийг дуудсан ба харин Абдул Разак мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: The Straits Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
24.144.226.88

Аав нь үнэхээр мундаг юмаа уйлмаар аав хүн гэж ийм байх хэрэгтэй

ЗОЧИН
2 жилийн өмнө
59.153.113.253

МАНАЙ ЗАСАГ ТӨР ЭНЭ ХҮНД НЭГ УДАА Ч ТУСЛААГҮЙ. ХЭН Ч ТУСЛААГҮЙ МОНГОЛЧУУД Ч ТУСЛААГҮЙ. ГЭХДЭЭ ЭЦЭГ ХҮН ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯАЖ ТЭМЦЭЖ ЯАЖ ЯВАХ ЁСТОЙГ ХАРУУЛЛАА.

ЗОЧИН
2 жилийн өмнө
59.153.113.253

ХАРИН ОДОО ЭНЭ ТӨР ЗАСАГ ТЭР МӨНГӨНӨӨС НЬ ТАТВАР АВНА Л ГЭЖ ХУЦАХ БАЙХДАА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.