СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итэвоны ослоос амьд үлдсэн өсвөр насны хүү амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвонд өнгөрсөн аравдугаар сард болсон шахцалдаанаас амьд үлдсэн өсвөр насны хүүхэд амиа егүүтгэсэн болохыг орон нутгийн цагдаа нар мэдэгджээ.

Ахлах сургуулийн сурагч хүүгийн ээж нь түүнийг сураггүй алга болсон гэх дуудлагыг өнгөрөгч даваа гарагт өгсний дараа цагдаа нар түүнийг 23:40 цагийн үед Сөүлийн баруун хэсэгт байрлах байрнаас нас барсан байдалтай олсон байна. Хэргийн газарт үзлэг хийсэн албаныхан сурагчийн үхэлд гадны нөлөө байхгүй гэж дүгнэсэн бөгөөд ар гэрийнх нь хүсэлтийн дагуу задлан шинжилгээ хийхгүй гэжээ.

Итэвонд өнгөрөгч аравдугаар сарын 29-нд болсон Мөн өөрөө хүнд бэртсэн ч яаралтай эмнэлгийн тусламж авсны ачаар бүрэн эдгэрээд байжээ.

Ослын улмаас хүнд цохилтод орсон талийгаач нь эмнэлэг болон сургуульдаа сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан гэж ар гэрийнхэн болон Сөүлийн боловсролын албаныхан хэлсэн юм.

Эх сурвалж: Yonhap

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.