СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Өнөрчимэг: Суулт зарласан иргэдийг улс хяналтдаа авч, эмчлэх хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нүүрсний хулгайтай холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг зарлаж, хариуцлага тооцохыг иргэд шаардсаар төв талбайд ес хонолоо.

Тэгвэл өнгөрсөн шөнө суулт зарлаж, төв талбай дээр хоносон зураач Л.Өнөрчимэгийн байр суурийг хүргэе.

Зураач Л.Өнөрчимэг:          

-Суулт зарласан иргэдийн хоолой өвдөж, ханиад хүрч байгаа нь ирээдүйд хууч өвчтэй болох эрсдэлтэй. Энэ жагсаалд оролцож буй иргэдийг улс хяналтдаа авч, эмчлэх хэрэгтэй.

Энэ бол жагсаал биш. Монголын ард түмний хүсэл, зориг. Монгол орон оршин тогтнох эсэхийг шийдэх чухал цаг үе тохиож байна.

Би төрийн албан хаагч. Намайг жагсаалд оролцсоны дараа миний амьдрал яах нь мэдэгдэхгүй байна.

Нүүрсний хулгайн эсрэг тэмцэж байгаа ч гэртээ түлэх нүүрсгүй хүн ч бий. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.