СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-12

🔴 Ц.Цэрэнпунцаг: Нүүрсний хулгайч нарын тэргүүнд би байгаа бол Монголд огт нүүрсний хулгайч байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нүүрсний хууль бус наймаа хийдэг компанитай улс төрчдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн нэр дурдагдсан. Түүнээс уг асуудлыг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

-Нүүрс тээвэрлэдэг нэг компанийн захирлаар ажилладаг С.Жаргалсайхан гэж хүнтэй би өмнө нь хамтарч ажилладаг байсан нь үнэн. "Витафит" компанийн захирал С.Жаргалсайхан манай Пепси брэндийг үйлдвэрлэж, савладаг компанийн 50 хувийг эзэмшдэг байж байгаад жилийн өмнө компаниас гарсан. Одоо тус компанийн хөрөнгө оруулагч нь манайх дангаараа байгаа. Ийм л холбоотой хүн. Одоо нүүрс тээврийн компани ажиллуулж байгаа эсэхийг ч би мэдэхгүй. 

Миний хувь эзэмшдэг, Австралийн хөрөнгө оруулалттай, нээлттэй компани болох "Аспайр майнинг" ХХК нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. Тэгэхээр би яаж энэ асуудалд холбоотой байх вэ дээ. 

Нүүрсний хулгай бол төрийн эзэмшилтэй компаниуд дээр байгаа асуудал. Хувийн компани яриад байгаа бол тэр нь татварын асуудал байгаа байх. Хүн өөрийнхөө өмчөөс хулгайлна гэж байх уу. Нүүрсний хувьцаа эзэмшигч нарыг буруутгах гэж байгаа бол 1072 хувьцаа эзэмшдэг Монголын ард түмэн буруудах уу? 

Хэвлэлийнхний тавьсан нэрсийн жагсаалтын тэргүүнд би байгаа бол юу ч хэлэх вэ дээ. Нүүрсний хулгайч нарын тэргүүнд би байгаа бол Монголд огт нүүрсний хулгайч байхгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сонинбаяр
2 жилийн өмнө
202.126.90.121

Атаархал,АН ынханы хийж бгаа худал мэдээлэл

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.239

Ха ха. А гэхээр б гэнэ

zochin
2 жилийн өмнө
66.181.176.17

mongolchuudiig arhiar horduulj biznesee ehelsen hur bayn gejugaa.hovsgold nuursnii ordtoi kompanii 50 huvi geed yariad bgaagui biluu.buh ard tunmii bayalgig hedhen luivarchin hulgaich ideed bj bolj bna uu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.